
/1944/ Архангай аймгийн Өлзийт сум. Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн саальчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/. Эмэгтэй.
1960 оноос Улаанбаатар хотын нийтийн хоолны трестэд үйлчлэгчээр ажиллаж байгаад 1966 онд төрсөн нутагтаа очиж нэгдэлд саальчнаар ажиллажээ. Жил бүр нутгийн 15 үнээ хариуцаж, хайдагшуулан саадаг бөгөөд 1976-1985 оны хоорондох 10 жилд хийсэн ажил нь нэгдлийн үйлдвэрлэлийн даалгавартай жишихэд 30 жилийн ажил болсны дотор VII таван жилд 108 мянган литр сүү саах үүрэг авснаа 4 жил 10 сард 136 мянган литр сүү сааж давуулан биелүүлж гарамгай амжилт гаргажээ. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.