
/1933/. Ховд аймгийн Цэцэг сум. УБТЗ-ын депогийн илчит тэрэгний машинч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/.
УБТЗ-д 1953-1987 онд илчит тэрэгний машинчаар ажиллажээ. Цаг агаарын байдал, илчит тэрэгний бүрэлдэхүүн, ачааны төрлөөс шалтгаалан жолоодох зарчмаа тогтоож, жигд хурдаар явж түлш хэмнэдэг туршлагыг бий болгосон байна. 1985 онд сар бүр 800 кг түлш хэмнэж 15 сарын хугацаанд хэмнэсэн түлшээрээ 3 сая тн/км-ийн ажил гүйцэтгэж, 1986 онд 5200 тн ачаатай 240 гол бүхий зүтгүүрийн нэг км урт цуваа жолоодох үүрэг тус тус авч биелүүлж бахдам амжилт гаргажээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.