|
ЧУНАГ Гүндийн /1934/. Ховд аймгийн Дарви сум. Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн төмсний бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/. Борнуурын сангийн аж ахуйд 1954 оноос ногоочин, тракторч, бригадын даргаар 30 гаруй жил ажиллахдаа VI, VII таван жилд бригадаараа 850 га талбайд төмс тариалж, нэг га-гаас 147,6-190,6 центнер ургац авч, төлөвлөгөөгөө 120,9-163,2 хувь биелүүлж, төлөвлөгөөнөөс 38,8 мянган тн төмс илүү хурааж, 1980 онд бүтээгдэхүүний улсын аттестатчиллаар алтан медаль авсан байна. Бригадаараа 1971-1985 оны 15 жилд ашгийн төлөвлөгөөг 40 хувь буюу 22,5 сая төгрөгөөр давуулж, гурван таван жилийн гавшгайч хамт олон болжээ. Улсын ургацын 9 удаагийн аварга тариаланч тэрбээр Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII, XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |