|
ГАНХУЯГ Сурахын /1952/. Улаанбаатар хот. Бор-Өндөрийн уулын баяжуулах комбинатын нэвтрэгч, бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/. ЗХУ-ын /хуучин нэрээр/ Кемерово мужийн Киселевск хотын уул уурхайн ТМС-ийг 1972 онд төгссөн. Хэнтий аймгийн Бэрхийн уурхайгаас хөдөлмөрийн гараагаа эхэлж 1977 оноос монгол, орос ажилчин залуучуудын интернационалч гавшгайч бригад байгуулж, ахалж ажиллан VI таван жилд бригадаараа 23 мянган шоо метр уулын цул бутлах төлөвлөгөөг дөрвөн сарын өмнө 63 шоо метрээр давуулан биелүүлж байсан амжилтаа дараагийн жилүүдэд хадгалж, Бор- Өндөрийн уулын баяжуулах комбинатад томилогдож очсон хойноо тэндхийн уулын нэвтрэгч, интернационалч бригадын дарга байхдаа хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж баатрын эрхэм хүндэт алдар цол хүртсэн байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |