Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАРГАЛСАЙХАН Данзангийн
/1957/. Булган аймгийн Орхон сум. “Эрдэнэт” комбинатын хүдрийн ил уурхайн өрмийн машинч байхдаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар /1988-05-16.№70/
Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад 1974 оноос оролцож анх барилгын СУ-II газарт мужаанаар ажиллаж, 1975 онд ЗХУ-д / хуучин нэрээр/ өрмийн машинчийн дамжаанд суралцаж мэргэжил эзэмшиж ирээд 1976 оны 7 дугаар сард туслах машинч болж, 1977 оноос өрмийн машинчаар бие дааж ажиллажээ. Эрдэнэт хотын хөдөлмөрийн аваргаар хэд хэдэн удаа шалгарчээ.  Жилээс жилд амжилт бүтээлээ ахиулж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж эх орны энэ аварга бүтээн байгуулалтад оролцогчдоос анх түрүүн баатрын эрхэм хүндэт алдар цол хүртсэн байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, ”Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats