Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТДЭЛГЭР Цогбаяр
/1952-2003/. Өвөрхангай аймгийн Бүрд сум. Төв аймгийн Эрдэнэсант сумын ”Саруул амьдрал” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар /1988-05-16.№71/.
Бүрэн бус дунд боловсрол эзэмшээд МХЗЭ-ийн илгээлтээр Төв аймгийн Эрдэнэсант сумын ”Саруул амьдрал” нэгдэлд хоньчин болжээ. 1970-1973 онд цэргийн алба хаасны дараа уг нэгдэлдээ 1990 он дуустал төллөх хонь маллаж жил бүр 100 эх тутмаас 108-117 төл бойжуулж, үйлдвэрлэлийн даалгаврыг 105-111.9 хувиар тогтмол биелүүлж байсан шилдэг тэргүүний малчин байжээ. Улсын хошой аварга малчин. МАХН-ын XIX, МХЗЭ-ийн XVIII их хурлуудад төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, ”Алтан гадас” одон, ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats