Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАМСРАН Гэлэгийн
/1930-1993/. Баянхонгор аймгийн Баянбулаг сум. Баянхонгор аймгийн Бууцагаан сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар /1988-09-16. №131/.
1950-иад оны сүүлийн хагасаас орон нутгийн төр, захиргааны байгууллагад алба хашиж Баянхонгор аймгийн Баянбулаг сумын гүйцэтгэх захиргааны дарга, Баянбулаг, Бууцагаан сум, нэгдлийн даргаар ажиллаж, Бууцагаан сум, түүний нэгдлийг тэргүүний хамт олон, ашиг орлого сайтай аж ахуй болгосон хөдөлмөрийн амжилтаараа баатрын эрхэм хүндэт алдар цол хүртжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats