Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПҮРЭВДОРЖ Цэвэгжавын
/1929/. Хэнтий аймгийн Дадал сум. Дуурь бүжгийн улсын академик театрын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-07-08. №106/, Ардын жүжигчин /1969-12-29. №288/, Улсын гавьяат жүжигчин /1961-07-03. №151/.
ЗХУ-д /хуучин нэрээр/ Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуульд 1955-1960 онд суралцаж төгссөн. Дуурийн дуучин мэргэжилтэй. 1945 оноос Улсын хэвлэх үйлдвэрт зураачаар ажиллаж 1947 онд УХДТ-т дуучин болжээ. Б.Дамдинсүрэнгийн зохиол “Учиртай гурван толгой”-н Балган, “Амарсанаа”-гийн Амарсанаа, “Тэмцэл”-ийн Дандар, “Мартагдашгүй 42 хоног”-ийн Саруул гүн, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ий Гремин, А.Бородины “Игорь ван”-гийн Галицкий, Ш.Гуногийн “Фауст”-ын Мефистофель, Ж.Вердийн “Риголетто”-гийн Монтероне зэрэг үндэсний болон сонгодог 20 гаруй дуурийн дүрийг театрын тайзнаа амьдруулсан туршлагатай дуучин-жүжигчин билээ. ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрдмийн их театрын тайзнаа хоёр удаа уригдаж тоглосон, дөрвөн жил тутамд Москва хотноо болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд 1966-1990 онд 7 удаа уригдаж ажилласан анхны монгол хүн, 1964 оноос хойш УДБТ-ын дэргэдэх дуулаачийн студи, УБДС, СУИС-д багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж олон дуучныг төрүүлсэн профессор ажээ. Соёл урлагийнхнаас анх хөдөлмөрийн баатрын эрхэм хүндэт алдар цол хүртсэн энэ алдарт дуучин ДЗО-ны гурван удаагийн их наадамд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats