
/1935/. Архангай аймгийн Жаргалант сум. Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11. №178/.
Төрөлх сумынхаа нэгдэлд 1960 оноос хоньчноор ажиллаж улсын хошой аварга малчин болж хөдөлмөрийн өндөр амжилт гаргажээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.