
/1938/ Баянхонгор амйгийн Баянцагаан сум. Баянхонгор амйгийн Баянцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11. №178/.
Нэгдэлд 1959 оноос хойш хоньчноор ажиллаж 1963 оноос хойших 16 жилд дунджаар, жил бүр 520 гаруй хонь хариуцан хорогдолгүй маллаж, 100 эх бүрээс 109.5 төл бойжуулж, ноос, сүү саалийн даалгавруудаа үзүүлэлт бүрээр 4.9-8.4 хувь давуулан биелүүлж хөдөлмөрийн бахдам амжилт гаргажээ. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.