|
ЧИЛХАА Бадарчийн /1936-1999/. Говь-Алтай аймгийн Чандмань сум. Говь-Алтай аймгийн Чандмань сумын “Үүрийн туяа” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11. №178/. “Үүрийн туяа” нэгдэлд 1958 оноос хоньчноор ажиллахдаа 1979-1988 оны 10 жилд жил бүр дунджаар 1200 төлөг, борлон хорогдолгүй маллаж ноос, ноолуур, бусад ашиг шимийн даалгавраа 106,4-111,5 хувиар тогтмол биелүүлж байсан бөгөөд нэг наст малын хэсэг санаачлан байгуулж нэгдлийнхээ ийм малын 70 гаруй хувийг хариуцан, малчдаас нь VII таван жилд улс, аймгийн аварга 6 төржээ. МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |