Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШЗЭГВЭ Бямбын
/1932/. Дундговь аймгийн Адаацаг сум. Дундговь аймгийн Адаацаг сумын “Амьдралын туг” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11. №178/.
    Цэргийн албыг 1952-1955 онд хаасан, 1956 онд нэгдэлд орж 250-300 үхэр маллаж 1962 онд Мандалговь хотод болсон “Мал маллах сайхан” зөвлөлгөөнд шалгаран оролцсон байна. 1962 онд үхрээ шилжүүлж хонь авснаас хойш 30 жил хоньчноор ажиллажээ. Жилд 1100-1400 хүртэл толгой эр сувай мал маллаж оторлон дээд зэргийн тарга хүч авахуулж он цагт бүрэн мэнд оруулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа давуулан биелүүлж тогтвортой амжилтын эзэн болсон аймаг, улсад нэрд гарсан малчин ажээ. 1978-1982 оны таван жилд 1072-1087 хонь, ямаа маллаж онд бүрэн оруулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 100-121,1 хувь биелүүлж улсын аварга малчин, 1984-1986 оны гурван жилд 1095-1102 төлөг, борлонг хорогдолгүй маллаж үйлдвэрлэлийн даалгавруудаа 107-111,7 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон амжилтаа дараах жилүүдэд бататган ахиулснаар баатрын эрхэм хүндэт алдар цол хүртсэн байна. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, МАХН-ын 4 удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats