Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧИМЭДДОРЖ Сэргэлэнгийн
/1948/. Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Шинэ өрнөлт” нэгдлийн тэмээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11. №178/.
    Бага сургууль төгсөөд 1961 оноос сумынхаа нэгдэлд малчин болж тэмээ маллаж “Тэргүүний малчин залуу” алтан медалиар шагнуулж байсан энэ эр 1967-1970 онд цэргийн алба хаасны дараа хүлээн авсан 240 тэмээгээ 1990 он хүртэлх хугацаанд 1129 болгож өсгөн, нэгдэлдээ 1,1 сая гаруй төгрөгийн орлого оруулжээ. 1980-1984 оны таван жилд 414-505 тэмээг хорогдолгүй маллаж ээлжийн 100 ингэ бүрээс ботго бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 103,8-105,2 хувь биелүүлж улсын аварга малчин болсон амжилтаа дараах жилүүдэд бататган хамгаалж энэ эрхэм алдар цол хүртжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats