|
ДАШПУНЦАГ Ядамжавын /1932/. Завхан аймгийн Их-Уул сум. Завхан аймгийн Их-Уул сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11. №178/. Завхан аймгийн Тосонцэнгэл, Баянтэс, Их-Уул суманд нягтлан бодогч, Намын үүрийн нарийн бичгийн дарга, 1969 оноос хойш сум, нэгдлийн даргаар ажиллажээ. 1980 оноос Их-Уул суманд ажиллахдаа нэгдлийнхээ орлогын гол эх үүсвэр болсон үхэр сүргийн таваарлаг чанарыг сайжруулж, бүтээгдэхүүнийх нь хэмжээ, чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарснаар үхэр сүргээсээ жилд саяас дээш төгрөгийн цэвэр ашиг олдог, олон бүтээгдэхүүнээрээ улсын чанарын алтан медальтай аж ахуй болгож чадсан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |