
/1954/. Завхан аймгийн Баянхайрхан сум. Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11. №178/.
Бүрэн бус дунд сургууль төгсөөд орон нутагтаа мал маллаж байгаад 1971 онд Тэсийн тэжээлийн аж ахуйд тракторчны дамжаанд суралцаж мэргэжилтэй болж, 1972 оноос уг аж ахуйд тракторч-комбайнчаар ажиллажээ. 1981-1990 он хүртэлх хугацаанд 10467 шууд га талбайг боловсруулж, техникийн ээлжийн нормоор тооцоход 32 жил 7 сарын ажил гүйцэтгэж, сэлбэг, шатахуунаас 42,4 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж улсын ургацын таван удаагийн аварга болсон байна. 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. МАХН, МХЗЭ, МҮЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.