|
ТЭРБИШ Тогтохын /1944/. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум. Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11. №178/. 1960-аад оны дунд үед элсэлтээр Орхоны сангийн аж ахуйд ирж анх 600 эм хонь авч маллан хойтон нь эх бүрээс төл бойжуулж 1200 гаруй хоньтой болж гараагаа эхэлсэн энэ эр нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хонийг бэлчээрийн аргаар маллан өсгөж бахдам амжилт гаргажээ. 1979-1988 оны 10 жилд жил бүр дунджаар 480 гаруй хонийг хорогдолгүй маллаж, 100 эх тутмаас 110 төл бойжуулж, нэгжээс 4785 гр ноос ашиглаж, төлөвлөгөөг 121,5 хувь биелүүлж байсан бөгөөд 1989 онд хонь бүрээс дунджаар 5,4 кг ноос авчээ. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |