
/1938/. Төв аймгийн Лүн сум. Төв аймгийн Бүрэн сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11. №178/.
Намын дээд сургууль төгссөн. 1958 оноос Төв аймгийн Лүн, Бүрэн сумын хүн эмнэлэгт сувилагч, салбарын эрхлэгч, рентген техникч, 1965 оноос мөн аймгийн Алтанбулаг, Бүрэн сумын намын үүрийн нарийн бичгийн дарга, аймгийн намын хороонд зохион байгуулагч, 1975 оноос Бүрэн сум, нэгдлийн дарга, 1990 оноос Төв аймгийн нэгдлийн холбооны зөвлөлийн дарга, хөдөө аж ахуйн биржийн захирал, 1992 оноос аймгийн Засаг даргын орлогч зэрэг алба ажлыг хашжээ. “Бүрэн дэлгэрэх” нэгдлийн даргаар ажилласан хугацаандаа мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, үлгэр жишээч хамт олныг бүрдүүлж улсын тэргүүний нэгдлийн нэг болгосон байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одонгоор шагнагджээ.