
/1934-2002/. Увс аймгийн Өндөрхангай сум. Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн адуучин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11. №178/.
Төрөлх сумынхаа “Шинэ зам” нэгдэлд 1959 оноос малчнаар ажилласны 26 жилд нь адуу маллахдаа сүүлийн 17 жилд адууны хорогдол гаргаагүй, 1979-1989 оны хоорондох 10 жилд жил бүр 555-948 адуу маллаж, 133-305 гүү унагалуулж, даалгавраасаа 836 унага илүү бойжуулж, нэгдэлдээ 66 мянган төгрөгийн цэвэр ашиг оруулсан амжилтаа дараагийн жилүүдэд ахиулан бататгасаар хөдөлмөрийн баатрын эрхэм хүндэт алдар цол хүртсэн байна. Үүний дотор 1981-1983 оны гурван жилд 148-255 гүүнээс 148-255 унага бойжуулж улсын аварга малчин, дараах гурван жилд нь 555-764 адуу маллаж, 155-247 гүүнээс 155-247 унага бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 101,2-111 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон байна. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, МАХН, нэгдэлчдийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.