|
МИНЖИГ Монхорын /1939-1999/. Говь-Алтай аймгийн Баян-Уул сум. Говь-Алтай аймгийн Шарга сумын “Говийн хөгжил” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1990-07-07. №159/. 1958 онд хүн эмнэлгийн техникум төгссөн. Хүний бага эмч мэргэжилтэй. Говь-Алтай аймгийн Шарга, Халиун сум, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүний бага эмчээр ажиллаж байгаад 1976 онд Шарга сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчин болсон байна. 1976-1981 оны таван жилд 701-893 эр төлөг хорогдолгүй маллаж, үйлдвэрлэлийн даалгавраа 100-108,2 хувь биелүүлж улсын аварга малчин, дараах таван жилд 793-1204 төлөг, борлон маллан онд бүрэн оруулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 104,1-106,4 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон амжилтаа дараах жилүүдэд ахиулан бататгаж, нэг настай малын 6 суурьтай хэсгийг бригаддаа санаачлан байгуулж, халамжлан хүмүүжүүлэгчээр ажилласнаар улс, аймаг, сумын аваргуудтай тэргүүний хамт олон болгосон зэрэг шинэлэг бүтээлч ажлуудаар энэ эрхэм хүндэт алдар цол хүртжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |