|
БОРХҮҮ Гончигийн /1942/. Баян-Өлгий аймгийн Алтай сум. Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1990-07-07. №162/. Алтай сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1963 оноос малчнаар ажиллаж урьд олсон амжилтаа хамгаалан 1984-1986 оны гурван жилд 618-650 эм хонь, ямаа хорогдолгүй маллаж, 100 эх бүрээс 100-108 төл бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 121-127,1 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон амжилтаа дараах жилүүдэд бататган хамгаалж хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж энэ эрхэм хүндэт алдар цол хүртжээ. Ингэхдээ 1980-1989 оны 10 жилд жил бүр 552-646 хонь маллаж хорогдолгүй онд оруулж, 100 эх тутмаас 101,6 хурга бойжуулж, даалгавраасаа 411 төл илүү бойжуулж, үйлдвэрлэлийн даалгаварт бүтээгдэхүүнүүдээ үзүүлэлт бүрээр давуулан биелүүлж, 1975-1989 оны 15 жилд улсад илүү тушаасан бүтээгдэхүүн, хэмнэсэн малаас 147,4 мянган төгрөгийн нэмэгдэл ашгийг нэгдэлдээ оруулсан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |