
/1951/. Архангай аймгийн Цэцэрлэг хот. Авто тээврийн нэгдүгээр баазын засварчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1990-11-01. №17/.
Улаанбаатар хотод Авто тээврийн нэгдүгээр баазад 1969 оноос засварчнаар ажиллаж, ажлаа сайн зохион байгуулж, цагийг бүрэн ашиглаж, засварт зогсох машины сул зогсолтыг багасгаж, гологдол гаргалгүй ажиллан, 2-3 машиныг зэрэг хослуулан засварлаж, засварласан машинаа хүлээлгэж өгдөг хэвшилтэй болсон байна. Тос түгээх систем, дугуй наах цавуу, сэлбэг засах тэргэнцэр, машины хурдны хайрцаг, кабин өргөх төхөөрөмж зэрэг 10 гаруй шинэ санаачилга гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. 1975 оноос хойших 15 жилд 40 жил 9 сарын ажил хийж, 35,2 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.