
/1942/. Төв аймгийн Эрдэнэсант сум. Дархан хотын Нэхий эдлэлийн үйлдвэрийн оёдолчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1990-11-19. №41/. Эмэгтэй.
Дархан хотод Нэхий, нэхий эдлэлийн үйлдвэрийн барилгыг барьж байхад түүнийг барьж буй үе 1968 онд тэндхийн гуанзанд тогоочоор ажиллаж байгаад 1969 онд Болгарын Пловдив хотод нэхий эдлэлийн оёдолчны дадлага хийж мэргэжилтэй болжээ. Төгсч ирээд Нэхий, нэхий эдлэлийн үйлдвэрт оёдолчноор 20 гаруй жил ажиллахдаа 14 дамжлагад ажилладаг болж мэргэшин үйлдвэрийн болон хотынхоо хөдөлмөрийн аваргаар 10 гаруй удаа шалгарч, 1975-1989 оны 15 жилд 27 жилийн ажил хийсэн байна. Шинэ залуу 50 гаруй ажилчныг ажил мэргэжилд нь дадлагажуулж, 1988 оноос ТМС төгсөж ирсэн 10 гаруй охидтой хамтран дамжлагын систем зохион байгуулсан нь үр өгөөжтэй болжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.