Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДУЛМАА Надмидын
/1950-1999/. Хөвсгөл аймгийн Галт сум. Цэргийн оёдлын үйлдвэрийн оёдолчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-03-16. №48/. Эмэгтэй.
    Бүрэн дунд сургууль, Хөнгөн үйлдвэрийн ТМС төгссөн. Оёдолчин мэргэжилтэй. 1967 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж Улаанбаатар хотын ногооны хоёрдугаар ангид ажилчин, худалдааны соёлын ордонд үйлчлэгч зэрэг ажил хийж байгаад 1969 оноос Ардын армийн оёдлын үйлдвэрт оёдолчин, эсгүүрчнээр ажилласан байна. Үйлдвэрийнхээ 37 дамжлагыг эзэмшиж, үндсэн дамжлагаасаа гадна 2-3 дамжлага дээр ажилладгаас бүтээгдэхүүн нь үйлдвэрийн дунджаас 2,7 дахин, тэргүүний ажилчдаас 1,5 дахин илүү байдаг байжээ. Үйлдвэр, системийнхээ 11 удаагийн аварга болж, 1971-1990 оны 20 жил буюу V-VIII таван жилд 48 жилийн ажил хийжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт болон зэвсэгт хүчний ойн медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats