|
САНСЫЗБАЙ Имангажийн /1937/. Баян-Өлгий аймгийн Баяннуур сум. Баян-Өлгий аймгийн Баяннуурын сангийн аж ахуйн ямаачин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-03. №134/. Төрөлх сумынхаа нэгдэл, сангийн аж ахуйд олон жил ямаачнаар ажиллаж 1977-1981 оны таван жилд 600-707 борлон хорогдолгүй маллаж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 100-111,4 хувь биелүүлж улсын аварга малчин, 1984-1986 оны гурван жилд 511-600 эрлийз ямаа маллаж, 505-511 эхээс 530-582 ишиг буюу 100 эх бүрээс 105-113,8 төл бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 106,7 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон амжилтаа дараагийн жилүүдэд ахиулан бататгаж энэ эрхэм хүндэт алдар цол хүртсэн байна. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |