
/1942/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум. Булган аймгийн Орхон сумын “Чойбалсанч” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-03. №134/.
Булган аймгийн Орхон сумын “Чойбалсанч” нэгдэлд олон жил хоньчноор ажиллаж “Орхон” үүлдрийн хонийг бүтээхэд оролцож, хотгүй отроор эм хонийг дунджаар 65-68 кг жинтэй болгож таргалуулан, үр төлийг сайн бойжуулж, ноос, саалийн даалгавруудыг тогтмол давуулан биелүүлж байжээ. 1980-1984 оны таван жилд 538-618 эм хонь хорогдолгүй маллаж, 100 эх тутмаас 100-110 төл бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 100,7-126 хувь биелүүлж улсын аварга малчин, 1986-1988 оны гурван жилд 500-609 эрлийз эм хонь маллаж, 100 эх бүрээс 110-112 хурга бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 102-109 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон байна. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ.