|
ДОРЖ Няндагийн /1941/. Говь-Алтай аймгийн Дэлгэр сум. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын “Бадрал” нэгдлийн ямаачин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-03. №134/. Төрөлх сумынхаа “Бадрал” нэгдэлд олон жил ямаачнаар ажиллаж, 1983-1985 оны гурван жилд 410-500 эм ямаа маллаж, 430-590 ишиг буюу 100 эх бүрээс 105-118 төл бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 100,8-110,1 хувь биелүүлж улсын аварга малчин болсон амжилтаа дараагийн жилүүдэд бататган хадгалж, хөдөлмөрийн бахдам амжилт гаргаж энэ эрхэм хүндэт алдар цол хүртсэн байна. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |