Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САНДУЙБАЗАР Цэдэндагвын
/1940/. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын “Шинэ ялалт” нэгдлийн үхэрчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-03. №134/.
    Сумынхаа “Шинэ ялалт” нэгдэлд 1964 оноос үхэрчнээр ажиллахдаа 1982-1990 оны хооронд жил бүр 154-186 үхэр хариуцан хорогдолгүй маллаж, сарлагийн 1363 үнээнээс 1369 тугал бойжуулж, сарлагийн хөөвөр, хялгас бэлтгэх даалгаврыг 100,9-116,5 хувь биелүүлжээ. Үүний дотроос 1982-1984 оны гурван жилд 134-155 сарлагийн үнээнээс 136-156 тугал буюу 100 эхээс 100,6-101,4 төл бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 100-108,7 хувь биелүүлж улсын аварга малчин, 1986-1988 оны гурван жилд 170-186 үхэр маллаж, 151-156 үнээнээс 151-157 тугал бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 104,5-140 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats