|
НАРАНЦЭЦЭГ Самбуугийн /1948/. Төв аймгийн Баянцогт сум. Төв аймгийн Баянцогтын САА-н саалийн механикжсан фермийн саальчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-03. №134/. Эмэгтэй. Бүрэн бус дунд боловсролтой. Саальчны нэгдүгээр зэрэгтэй. 1963 оноос Баянцогтын сангийн аж ахуйд фермийн лаборант саальчнаар ажиллажээ. Симменталь үүлдрийн үнээ хариуцаж, 1970-1990 онд нэгжээс дунджаар 2820-3272 литр сүү сааж, төлөвлөгөөгөө 108,5-135,6 хувь биелүүлж байсны дотор 1986-1988 оны гурван жилд 25-50 үнээ сааж 532,8 мянган литр, үүнээс 1988 онд 50 үнээнээс 235,1 мянган литр, нэг үнээнээс 4702 литр сүү сааж урьдах амжилтаа ахиулан бататгаж улсын хошой аварга малчин болсон байна. 1981-1990 оны 10 жилд дунджаар нэг үнээнээс 3749 литр сүү саажээ. Энэ нь ийм үүлдрийн үнээний дундаж саам ЗХУ-д 3500-4000л, Швейцарь нутагтаа 3968 л байдагтай жишихэд манай нөхцөлд бага үзүүлэлт биш ажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |