|
БАЧИРАА Мижидийн /1956/. Архангай аймгийн Цэнхэр сум. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-03. №134/. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд 1974 оноос тракторч-комбайнчаар ажиллахдаа эхний 17 жилд эзэмшсэн трактор, комбайнаа эдэлгээний нормыг давуулан ашигласан болон сэлбэг, шатахууны хэмнэлтээс 200 мянга гаруй төгрөгийн арвилан хэмнэлт гаргажээ. 1981-1990 оны 10 жилд 19 жил 8 сарын ажил хийсэн байна. МҮЭ-ийн их хурал, 1985 онд Москвад болсон ДЗО-ны их наадамд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |