|
ЦЭВЭЭН Бажийн /1944/. Увс аймгийн Зүүнговь сум. Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-03. №134/. Сумынхаа нэгдэлд 1960 оноос эхлэн хоньчноор ажиллаж, Их нууруудын хотгорын хүйтэн ширүүн нөхцөлд баяд омгийн хонийг өсгөн үржүүлэх өөрийн гэсэн арга барилтай болж, 1974-1976 онд 406-457 бог мал маллаж, 100 эхээс 100-105 төл бойжуулж, бусад даалгавруудаа 100-117 хувь биелүүлж улсын аварга малчин, 1986-1988 оны гурван жилд 445-575 эм хонь маллаж, 100 эхээс 107-111 хурга бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 100,4-108 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон амжилтаа дараах жилүүдэд ахиулан бататгаж энэ эрхэм алдар цолыг хүртсэн байна. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |