|
ЧОЙЖИЛЖАВ Сангын /1937/. Хөвсгөл аймгийн Жаргалант сум. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаан туг” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-03. №134/. Сум нутгийнхаа “Улаан туг” нэгдэлд 1961 оноос хоньчноор ажиллаж, 1984-1986 оны гурван жилд 493-504 эм хонь, ямаа хорогдолгүй маллаж, 100 эх бүрээс 102-102,6 төл бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 100-118,5 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон амжилтаа дараагийн жилүүдэд бататган хадгалж хөдөлмөрийн бахдам амжилт гаргаж энэ эрхэм хүндэт алдар цолыг хүртжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |