
/1943/. Хэнтий аймгийн Баянхутаг сум. Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-03. №134/.
Сумынхаа нэгдэлд 1964 оноос хоньчноор ажиллаж, 1981-1990 оны 10 жилд цыгай үүлдрийн хонины 100 эх бүрээс 102-110 төл бойжуулж, нэгжээс дунджаар 2,2 кг ноос ашиглаж, намрын жингээр дунджаар 63 кг-д хүргэж таргалуулж, даалгавраас давуулсан төл, ноос, тарга хүчнээс нэгдэлдээ 248,7 мянган төгрөгийн ашиг оруулсан байна. Битүү хашаанд биш задгай нөхцөлд эрлийз төлийг 100-гаас дээш хувиар бойжуулдаг онцлог арга туршлага бий болгосон малчин бөгөөд Улсын хошой аварга малчин болжээ. МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.