|
ОКОБАЛ Танкейн /1943/ Баян-Өлгий аймгийн толбо сум. Налайхын нүүрсний уурхайн бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-04 №144/ Налайхын нүүрсний их уурхайд 1968 оноос уурхайчин, комбайны машинч, бригадын даргаар ажиллаж, 1981-1990 оны 10 жилд 12 жил 8 сарын ажил хийжээ. Энэ хугацаанд 41 удаа малталтын дээд амжилт тогтоосны дотроос 1982 онд сардаа 600 тууш метр малталт хийж уурхайнхаа аварга болж байсан бөгөөд 1981-1990 оны 10 жилд 5208 тууш метр малталт хийж төлөвлөгөөг 107.5 хувь биелүүлж гавьяат уурхайчин Ж.Сайполдайн амжилтыг 10 тууш метрээр ахиулсан байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |