Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАНЦАНСАМБУУ Бадамын
/1951/ Увс аймгийн Өмнөговь сум. Увс аймгийн тээврийг удирдах газрын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-04.№145/
    Дунд сургууль төгссөн. 1966-1969 онд “Цог” нэгдэлд ажиллаж байгаад 1969-1972 онд цэргийн алба хаахдаа армид жолоочийн мэргэжил эзэмшжээ. 1972 оноос Увс аймгийн Тээврийг удирдах газрын 9 дүгээр баазад ажиллаж 1981 онд “Улсын залуу аварга тээвэрчин”, 1987 онд Онц тээвэрчин, 1989 онд “Осолгүй манлай” жолооч болжээ. 1974 онд хүлээж авсан “Зил-130” машинаа их засваргүй 16 жил барихдаа 1030 мянган км явж, норм төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж, 5804.9 сая тн/км-ийн ажил хийж, 245.5 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Аймгийнхаа хүүхдийн эмнэлэгт хувийн хөрөнгөөрөө “Москвич-2140” машин авч бэлэглэжээ. 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats