
/1941/. Ховд аймгийн Ховд сум. Төрхурахын үслэг ангийн үнэгчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-04. №146/.
Улаанбаатар хотын Төрхурахын үслэг ангийн сангийн аж ахуйд 1964 оноос үнэгчнээр олон жил ажиллаж, 27 жилд 7131 гавар бойжуулж төлөвлөгөөгөө 2378 гавраар давуулан биелүүлжээ. Ингэснээр байгууллагадаа 1070 мянган төгрөгийн илүү орлого оруулсан байна. 1981-1990 оны 10 жилд үндсэн сүргийг дунджаар 96 хувь онд оруулж, экспортод нийлүүлсэн үнэгний арьснаас 139,9 мянган ам.долларын орлогыг улсад оруулсан нь аж ахуйн дунджаас 31 хувь дээгүүр байжээ. Энэ 10 жилд 14 жилийн ажил хийжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр удаа, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.