
/1954/. Увс аймгийн Түргэн сум. “Арьс импекс” нэгтгэлийн Савхин эдлэлийн үйлдвэрийн оёдолчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-04. №148/. Эмэгтэй.
Улаанбаатар хотод Хөнгөн, хүнсний ТМС-ийг 1971 онд төгсөөд Арьс ширний үйлдвэрүүдийн нэгдлийн Савхин эдлэлийн оёдлын үйлдвэрт оёдолчин болжээ. Хөдөлмөрийн баатар, оёдолчин Ц.Амгалантай халз уралдаан байгуулж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Доржсорогийн бүтээгдэхүүнээ гар дамжуулан шалгадаг тавтын системийг бригаддаа нэвтрүүлж ажилласнаар VII, VIII таван жил буюу 1981-1990 онд 20 жил 11 сарын ажил хийж, бүтээгдэхүүнээ чанарын нэгдүгээр ангид бүрэн тэнцүүлэн тушааж, 1981, 1985, 1987 онд улсын чанарын аварга болж байжээ. 1990 онд болсон анхны ардчилсан сонгуулийн төв комиссын бүрэлдэхүүнд орж ажилласны гадна МАХН, МХЗЭ, МҮЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ.