|
ЭРДЭНЭЧИМЭГ Жанцангийн /1956/. Улаанбаатар хот. “Арьс импекс” нэгтгэлийн Савхин эдлэлийн үйлдвэрийн оёдолчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-05. №148/. Эмэгтэй. Савхин эдлэлийн үйлдвэрт 1971 оноос оёдолчноор ажиллаж VII таван жилд 13 жилийн ажил хийсэн амжилтаа дараагийн жилүүдэд ахиулан бататгаж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж энэ эрхэм хүндэт алдар цолыг хүртжээ. МХЗЭ-ийн XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |