|
ЦАГААЧ Пандижунайн /1945/. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Давшилт” нэгдлийн ямаачин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-05. №162/. Төрөлх сумынхаа нэгдэлд ямаачнаар олон жил ажиллаж “Эрчим” ямааг бие даасан омог болгоход их хувь нэмэр оруулж, 1982-1984 оны гурван жилд 486-520 эм ямаа хариуцан маллаж намрын амьдын жингээр 52,4-54,6 кг-д хүргэж таргалуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 100,4-106,5 хувь биелүүлж улсын аварга малчин, дараагийн гурван жилд 540-575 эм ямаа маллаж 100 эх бүрээс 108 ишиг бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 102,7-113,4 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон амжилтаа бататган хадгалж хөдөлмөрийн гарамгай амжилт гарган энэ эрхэм хүндэт алдар цолыг хүртжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |