|
ЖИГЖ Норвоогийн /1942/. Говь-Алтай аймгийн Тонхил сум. Говь-Алтай аймгийн Тонхил сумын тууварч малчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1992-05-26. №76/. Төрөлх сумандаа улсын бэлтгэлийн мал тууварлагч малчнаар олон жил ажиллаж, 1986-1988 оны гурван жилд 1350-1450 эр төлөг хорогдолгүй тууварлаж, нэгж бүрт 18,3-21,8 кг жин нэмэгдүүлж, тарга хүчний даалгаврыг 155,1-219,9 хувь биелүүлж улсын аварга тууварч малчин болсон амжилтаа дараах жилүүдэд бататган хадгалж энэ эрхэм хүндэт алдар цолыг хүртжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |