Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ХОРОЛГАРАВ Лувсанзундайн
/1939/. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” ХК-ийн малчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1992-07-07. №95/.
    Улсын сайн малчин аав нь төрөлх сумынхаа нэгдэлд 1000 гаруй хонио нийгэмчлэн элсэхэд 18 настай байсан энэ эр нэгдэл болон “Эх орны төлөө” хувьцаат компанид 30 гаруй жил ажиллаж нутгийнхаа улаан ямааг бие даасан “Баяндэлгэр” омгийн ямаа болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан малчин бөгөөд 1975-1979 оны таван жилд 750-1192 эр төлөг маллаж, үйлдвэрлэлийн даалгавраа 100-117 хувь биелүүлж улсын аварга малчин, 1987-1989 оны гурван жилд 845-1142 төлөг борлон маллаж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 101,2-122 хувь биелүүлж улсын хошой аварга малчин болсон байна. 1972 оноос хойших 19 жилд нэг настай малд дээд зэргийн тарга хүч авахуулж, хорогдуулаагүй ажээ. 1982-1991 оны 10 жилд улсын бэлтгэлд хавар дунджаар төлгийг 30,7 кг, борлонг 23 кг жинтэй тушааж, ноос, ноолуурын төлөвлөгөөт даалгаврыг тогтмол давуулан биелүүлж байжээ. Нэгдлээс өвс, тэжээл бараг авдаггүйгээрээ онцлогтой. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогджээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats