
/1956/. Төв аймгийн Баян-Өнжүүл сум. Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт” ХК-ийн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1993-07-05. №25/.
Бүрэн дунд боловсролтой, тракторч-комбайнч мэргэжилтэй. 1974 оноос Эрдэнэсантын тэжээлийн аж ахуй, “Буянт” ХК-д тракторч-комбайнчнаар ажиллажээ. Гурван хос мэргэжил эзэмшсэн тэрбээр ажилласан хугацаандаа 10 гаруй шинэ бүтээл, оновчтой санал, тэргүүн туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн 442,2 мянган төгрөг /тухайн үеийн ханшаар/-ийн арвилан хэмнэлт гаргасан байна. 1983, 1989 онд улсын хэмжээнд хамгийн их ургац хураан дээд амжилт тогтоож, улсын дөрвөн удаагийн аварга болжээ. 1983-1992 онд 119196 цн буюу 1 сая 241 мянга 625 пүү үр тариа хураан авч, арван жилд 39,4 жилийн ажил хийж, жил бүр сэлбэг, шатахуунаас 10,2-32,0 мянган төгрөгийн арвилан хэмнэлт гаргасан байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.