
/1940-1995/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум. Клиникийн нэгдсэн I эмнэлгийн мэс заслын клиникийн эрхлэгч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1995-09-15. №184/, Төрийн шагналт /1990/.
АУДэС-ийг 1963 онд төгсөөд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1969 он хүртэл, Улсын клиникийн төв эмнэлэгт 1969 оноос нас бартлаа мэс засалч эмч, мэс заслын клиникийн эрхлэгчээр ажиллажээ. Шархалсан ходоодыг тайрч залгаас хийх арга гэх мэт 10 гаруй санаачилга гаргаж эмчилгээний практикт нэвтрүүлж, 10500-гаад удаа мэс засал хийлцэж, аюулт өвчнөөс хүний алтан амийг аварсан байна. Элэг, цөсний өвчнийг оношилж, мэс заслын аргаар эмчлэх асуудлыг шийдсэн учир П.Долгор нарын 5 хүний хамт төрийн шагнал хүртсэн байна. Сүхбаатарын одон, медалиудаар шагнагджээ.