Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОТГОНБИЛЭГ Шагдарын
/1952-2002/. Завхан аймгийн Дөрвөлжин сум. Уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1996-07-06. №160/.
    ЗХУ-д /хуучин нэрээр/ Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг 1976 онд төгссөн. Уулын инженер, маркшейдер мэргэжилтэй. 1981-1983 онд Москвагийн Уул уурхайн их сургуулийн аспирантурт сурч 1984 онд техникийн ухааны дэд доктор, 1996 онд докторын зэрэг хамгаалжээ. 1976 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж тус яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1984-1988 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Монголсовцветмет” нэгдэлд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, 1988 оноос Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий захирлын албыг хашсан байна. Тэрбээр манай орны эдийн засагт томоохон байр суурь эзэлж буй тус үйлдвэрийг зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үед чадамгай удирдан зохион байгуулж, үйлдвэрлэлийн техник технологийг шинэчлэн сайжруулах, өргөтгөх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх, ингэснээр улсын төсвийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байна. 2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон нас бартлаа ажиллажээ. Дотоод, гадаадын хэд хэдэн их, дээд сургуулийн хүндэт доктор, профессор, академич цол хүртэж, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, Дэлхийн уул уурхайн конгрессын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн зэрэг дотоодын болон олон улсын нэр хүндтэй байгууллагуудын сонгуульт үүргийг гүйцэтгэжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, ОХУ-ын “Улс түмний найрамдлын одон”, ОУОХ-ны тусгай шагнал, Азийн олимпийн зөвлөлийн Хүндэт медаль, МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats