Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАДГАЙ Дэнсмаагийн
/1948/. Булган аймгийн Дашинчилэн сум. Булган аймгийн Дашинчилэн сумын малчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1998-06-24. №83/.
    1970 оноос сумынхаа нэгдэлд хоньчноор ажиллаж хариуцсан сүргээ онд бүрэн мэнд оруулж, үр төлөөр нь өсгөж, үйлдвэрлэлийн даалгавруудаа үзүүлэлт бүрээр жигд биелүүлж байсны дотор 1982-1984 оны гурван жилд 1234-1283 бэлтгэлийн эр шүдлэн хонь, ямаа маллаж, дунджаар хонь бүрийг 52,2-53,6 кг, ямааг 40,4-42,2 кг жинтэйгээр бэлтгэлд тушааж улсын аварга малчин болжээ. Ардын аж ахуйтан болсон хойноо мал сүргээ өсгөж 2300 гаруй толгойд хүргэж, хонио Говь-Алтайн Сутайн хуцаар, адуугаа Төв аймгийн Баянцагааны азаргаар, ямаагаа Хөвсгөлийн “Эрчим” омгийн ухнаар, үхрээ семинталь үүлдрийн бухаар сайжруулж, нутаг усныхаа малгүй, цөөн малтай айл өрхүүдэд мал өгч малжуулж, орлогын албан татварыг тухай бүрд нь бүрэн тушааж, үйл ажиллагаагаа зах зээлийн нөхцөлд нийцүүлэн явуулж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж энэ эрхэм хүндэт алдар цолыг хүртсэн байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН, МХЗЭ, МҮЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats