
/1946/. Говь-Алтай аймгийн Шарга сум. Говь-Алтай аймгийн Шарга сумын тууварч малчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1998-07-07. №94/.
Ахыгаа дагаж 14 настайгаасаа эхлэн улсын бэлтгэлийн мал тууварлажээ. Орон нутгаасаа 1500-2000 бог мал, эсвэл 380-900 гаруй үхэртэй гарч Баянхонгор, Архангай, Булган, Төв аймгийн нутгийг дамжиж 1200-гаад км зам туулж 1969 оноос хойш суурь ахалж ажиллан хариуцсан сүрэгтээ дээд зэргийн тарга авахуулж, бүрэн тушаасаар иржээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.