Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТ-ЭРДЭНЭ Бадмаанямбуугийн
/1964/. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1998-11-24. №191/, Гавьяат тамирчин /1989-07-08. №107/.
    Цагдаагийн академийг 1990 онд төгссөн. “Хүч спорт хороо, улсын шигшээ багт тамирчин, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь, “Хүч” спорт хорооны даргаар ажиллаж ирсэн. 2004 оны Улсын Их Хурлын сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж буй төрийн түшээ. 1988, 1992, 2000 оны зуны олимпийн наадамд тамирчнаар оролцохдоо Монголынхоо багийн тугчаар явсан, бөхийн 4 төрлийн барилдаанаар өндөр амжилт гаргасан алдарт тамирчин билээ. Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, сумо бөхийн Азийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульт үүргийг гүйцэтгэж буй спортын зүтгэлтэн юм. Үндэсний бөхөөр, улсын их баяр наадамд 1985 онд начин, 1986 онд заан, 1988 онд түрүүлж арслан, 1989 онд түрүүлж аварга, 1990 онд гурав дахиа түрүүлж даян аварга, мөн онд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан даншигт түрүүлж дархан аварга цол авсан. 1991 онд шөвгийн дөрөвт үлдэж, 1992-1999 онд завсаргүй найм, нийтдээ 12 удаа, Цагаан сарын барилдаанд 12 удаа түрүүлээд байгаа хосгүй амжилтын эзэн бөгөөд далай, даян, даяар дуурсагдах, дархан аварга цолтой бөх ажээ. Түүнчлэн үндэсний бөх болон бөхийн самбо, жү-до, сонирхогчдын сүмо барилдааны төрлөөр дэлхий, тив, олон улсын, улсын аварга шалгаруулах удаа дараагийн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль олон арвыг хүртсэний дотор зөвхөн самба барилдааны төрлөөр насанд хүрэгчдийн дэлхийн гурван удаагийн аварга болжээ. Сүхбаатарын одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats