|
ЛХАГВА Догсомын /1938/. Завхан аймгийн Завханмандал сум. Завхан аймгийн Завханмандал сумын малчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1999-02-10. №21/. Төрөлх сумынхаа “Шинэ амьдрал” нэгдэлд олон жил малчнаар ажиллахдаа 1986-1988 оны гурван жилд 604-659 эм хонь маллаж, 100 эхээс 107-108 хурга бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 101,1-116 хувь биелүүлж улсын аварга малчин болсон энэ эр ардын аж ахуйтан болсон хойноо үйл ажиллагаагаа зах зээлийн нөхцөлд зохицуулан явуулж хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж энэ эрхэм хүндэт алдар цолыг хүртсэн байна. МАХН-ын XIX их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |