
/1932-2002/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1999-07-07. №119/, Гавьяат жүжигчин /1973-07-10. №156/.
Орон нутагтаа мал маллан аж төрж байгаад цэргийн албыг 1952-1954 онд хааж, 1954 оноос эхлэн улсын циркэд жүжигчнээр насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. 1952 оны улсын их баяр наадамд 6 давж улсын начин болсноос хойш 37 жил барилдахдаа 1956-1960 онд завсаргүй 5 түрүүлж, мөн завсаргүй 5 үзүүрлэсэн анхны бөх ажээ. Үүнээс гадна 5 удаа их шөвөгт үлдэж, 8 удаа найм, арван зургаад шөвгөрсөн далай, даян, даяар дуурсагдах дархан аварга байжээ. Улсын циркэд 30 жил ажиллахдаа шидэлттэй акробат, хос акробат, банзнаас үсрэлт зэрэг олон үзүүлбэрт чадамгай тоглож, 6 хүний бүрэлдэхүүнтэй “Хүч тамирын гайхамшиг” хэмээх бие даасан үзүүлбэр бэлтгэж, 850 кг хүндийг өргөж Монголын циркийн урлагт онцгой гавьяа байгуулсан байна. Мөн хүндийг өргөлтийн мастер болжээ. Сүхбаатарын одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.