Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦҮЛТЭМ Ням-Осорын
/1923-2001/. Архангай аймгийн Өндөр-Улаан сум. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /2000-07-07. №106/, Ардын зураач /1974-04-17. №127/, Урлагийн гавьяат зүтгэлтэн /1956-11-14. №198/, Төрийн шагналт /1959/.
    Багадаа хийдэд шавилан сууж бурхны шашны ном заалгасан ч гавьтай удалгүй Улаанбаатар хотод бага сургуульд орж суралцан төгсчээ. ЗХУ-д /хуучин нэрээр/ 1945-1951 онд В.И.Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургууль төгссөн. 1971 онд “Монголын дүрслэх урлагийн тойм” сэдвээр урлаг судлалын ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. 1940 оноос Улсын төв театрт зураачаар ажиллаж зөвлөлтийн мэргэжилтэн Н.Н.Бельский, зураач Л.Гаваа нараар тайзны зураг чимэглэлийн онцлогийг заалгажээ. Дээд сургууль төгсч ирээд уран зураг, дүрслэх урлагийн ажилд шуудран зүтгэж “Мартагдашгүй уулзалт”, “Уриа”, “Зураач Д.Манибадар”, “Ардын жүжигчин Ц.Цэгмид”, “Үхэрчин Ядамсүрэн”, “Намуун орой”, “Гол дээр”, “Талын охин”, “Чингис хаан”, “Мандухай цэцэн хатан”, “Сүлд тэнгэр” зэрэг байгаль, түүх, аж байдлын сэдэвт уран зураг, хөрөг олныг туурвин бүтээж, “Талын айл”, “Хивс нэхэгч” тосон будгийн зургаараа төрийн шагнал хүртсэн байна. “Монголын урлагийн  түүхэн хөгжил” “XVII зууны Монголын нэрт уран барималч Г.Занабазар”, “Монгол зураг”, “Монголын гоёл чимэглэлийн урлаг”, “Монголын уран баримал”, “Монголын уран барилга” судалгаа, сурталчилгаа ном, цомгууд бүтээж орос, англи, франц, испани хэлээр хэвлэн нийтлүүлж, өөрийн бүтээлийн үзэсгэлэнгээ Герман, Болгар, Унгар, Япон, Орос улсад дэглэн дэлгэж Монголынхоо дүрслэх урлагийг дэлхийд сурталчлахад томоохон хувь нэмэр оруулсан байна. Монголын урчуудын байгууллагыг олон жил толгойлж дүрслэх урлагийг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Ардын урлагийг урчуудын эвлэлийн урын сангийн бодлогод оруулж, түүнийг дэлхийд нээж өгсөн, дэлхийд Г.Занабазарыг таниулсан гавьяатай хүн ажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Намын төв хорооны орлогч болон жинхэнэ гишүүнээр сонгогдож байсан төр, нийгэм, урлагийн том зүтгэлтэн байжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ. Ихэр хоёр хүү Ц.Энхжин, Ц.Мөнхжин, охин Нармандах нар нь зураач, Энхжин нь төрийн шагналт, Ц.Мөнхжин нь гавьяат цол хүртсэн, охин Ц.Уранчимэг нь урлаг судлаач ажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats