
/1955/. Дорнод аймгийн Баян-Уул сум. Дархан-Уул аймгийн “Шарын гол” ХК-ийн экскаваторын машинч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /2002-10-03. №134/.
1972 оноос Шарын голын нүүрсний уурхай, одоогийн “Шарын гол” ХК-д экскаваторын машинчаар ажиллаж, 1980-2002 онд экскаваторуудын найдвартай хэвийн ажиллагааг хангах, сул болон төлөвлөгөөт бус зогсолтыг багасгах, материал сэлбэгийн хэмнэлт гаргах үүднээс шинэ бүтээл, санаачилга, техникийн шийдэл, ашигтай загваруудыг хэрэгжүүлснээр 3064 мянган төгрөгийн хэмнэлт гаргажээ. Хувийн төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтээр 1986 оноос хойших 15 жилийн дүнгээр тогтмол 109-125 хувиар давуулан биелүүлж ижил төрлийн экскаваторын машинч, машины бригадтай харьцуулахад хамгийн их бүтээлтэй ажиллаж иржээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.